СЭЛЭНГЭ: Хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-03 11:29:29

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ирэх өдрүүдэд цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.  Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -28-33 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -29-31 градус, өдөртөө -17-19 градус хүйтэн байна.

 

2 дугаар сарын 4-8-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3-4-нд шилжих шөнө зарим сумын нутгаар, 5-нд ихэнх сумын нутгаар цас  орж, цасан шуурга шуурна.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 4-9 метр, 5-нд бүх сумын нутгаар түр зуур секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө -26-31 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна. 

 

6-наас Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -35-40 градус, өдөртөө -25-30 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -30-35 градус, өдөртөө -20-25 градус хүрч хүйтний эрч чангарна.

Холбоотой мэдээ