Данийн гандболчид дөрөв дараалан дэлхийд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-03 15:06:44

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 3 /TASS/. Данийн шигшээ баг Хорватыг ялснаар гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.


Тус тэмцээний аваргын төлөөх тоглолт Норвегийн Форнебу хотод болж, даничууд 32:26 харьцаагаар хожсон байна. Тэд шөвгийн наймд Бразилын шигшээг 33:21, хагас шигшээд португалчуудыг 40:27 гэсэн харьцаагаар тус тус ялжээ. Харин ням гарагт болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Францын шигшээ баг Португалын гандболчдыг 35:34 харьцаагаар илүүрхлээ.  


Ингэснээр Данийн шигшээ баг дөрөв дэх удаагаа дараалан дэлхийн аварга болж, эл үзүүлэлтээр Румын, Шведийн багуудтай эн зэрэгцлээ. Харин францчууд дэлхийд 6 удаа түрүүлээд байгаа юм.  


Хорватын шигшээ баг 2003 онд дэлхийн аварга болсон бол дөрвөн удаа финалд шалгарч байжээ.


Дэлхийн дөрвөн удаагийн аварга даничууд мөн Европын АШТ, Парис-2024 Олимпын наадамд түрүүлж байв.

Энэ удаагийн 29 дэх ДАШТ-ийг Хорват, Дани, Норвег гэсэн гурван улсад зэрэг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ