ХОВД: Энэ сарын 7-ноос хүйтний эрч бага зэрэг чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-03 15:37:46

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 13-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Энэ арав хоногт зарим газраар бага зэргийн цас орох ба энэ сарын 7-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.


Энэ сарын 4, 6-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 9-нд зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй. Салхи энэ сарын 4, 5, 6-нд зарим газраар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр байна.

Агаарын температурын хувьд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар шөнөдөө -29-34 градус, өдөртөө -18-23 градус байна. Бусад нутгаар шөнөдөө -24-29 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байх төлөвтэй гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 


Холбоотой мэдээ