ХОВД: Энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд 140 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-04 09:51:25

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлэх ажлын зардалд 140 сая төгрөгийг ИТХ-ын хуралдаанаар баталжээ.


Тус аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл энэ сарын 3-нд хуралдлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон юм. 

Энэ сард агаарын температур, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Зарим сумын нутагт зудын нөхцөл үүссэн байгаа юм. Ховдынхон зудын эрсдэлийг тооцож, бусад аймагт жишиг болохуйц сайн ажиллаж байгаа гэдгийг хурандаа Д.Баасансүрэн онцолсон гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.   


Холбоотой мэдээ