СЭЛЭНГЭ: Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх сургалтад амжилттай суралцсан хүмүүст батламж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 4 /МОНЦАМЭ/.
Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион
байгуулж, амжилттай суралцсан хүмүүст батламж гардуулан өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчид албан бичиг хэргээ хос
бичгээр явуулж эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн 1-р
сургуулийн МХУЗ-ын /монгол хэл, уран зохиол/ багш нар "Хараа бүс”-ийн
МХҮБУЗ-ын мэргэжлийн хөгжлийн багш нартай хамтран дээрх үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагаанд Мандал
сумын ЗДТГ-ын албан хаагчдад бүтэн сарын хугацаанд хамрагдаж, амжилттай
суралцсан байна.
Сургалтыг зохион байгуулах
хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахын
зэрэгцээ “Цэвэр сайхан бичигтэн” бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтэд үндэсний бичгийн соёлыг түгээжээ.