СҮХБААТАР: Егүзэр хутагт Данзанлувсанванжил нутагтаа хоёр сар буян номын үйл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-02-04 17:07:25

Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба лам, Егүзэр хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжил дээдэс төрөлх нутагтаа иржээ. Тэрбээр аймаг, орон нутагтаа хоёр сарын хугацаанд буян номын үйл хийнэ.

 

Тодруулбал, Баяндэлгэр, Түвшинширээ, Алтанбулаг хийд, Уулбаян, Мөнххаан суманд насны авшиг ном, Баруун-Урт суманд хоёрдугаар сарын 11,12-нд ном хурна.

 

Нутагтаа морилон ирсэн тэргүүн хамбыг аймгийн засаг дарга хүлээн авч уулзаж, Егүзэр хутагтын төрсөн нутаг болох Эрдэнэцагаан сумын Өнө өглөгт хийдийн гадна тохижилтын талаар санал солилцож, улмаар аймгийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 

Егүзэр хутагт Данзанлувсанванжил 2026 оны 11 дүгээр сард лхаарамба цолоо хамгаална. Ингэснээр Сүхбаатар аймагт лхаарамба цолтой гурван дээдэстэй болох юм.

 

Холбоотой мэдээ