СЭЛЭНГЭ: Энэ сард “анзааръя, анхааръя, ажил хэрэг болгоё” аяны хүрээнд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 5 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ, сумын Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс сар бүр тодорхой ажил, арга хэмжээ руу
чиглэсэн аяныг зарлан үр дүнтэй байдлаар ажиллах чиглэлийг барьж байна.
Тодруулбар хоёрдугаар сарыг “анзааръя,
анхааръя, ажил хэрэг болгоё” аяны сар болгон зарлаж, удирдамжаа боловсруулан иргэд,
аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэх юм.
Дээрх аяны хүрээнд иргэний
нийгмийн байгууллагын зохицуулах зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо
солилцлоо.