А.Овечкин өвөрмөц дээд амжилтаа ахиулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 5. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин өөрийн талбайд Стэнлийн цомын эзэн “Флорида Пантерз” багтай хийсэн тоглолт дуусахаас 0,1 секундийн өмнө гоол орууллаа.
Ингэснээр тэрбээр хоосон хаалганд
63 дахь удаагаа шайб оруулж, лигийн түүхэнд тогтоосон дээд амжилтаа ахиулжээ. Энэ үзүүлэлтээр
хоёрдугаарт бичигддэг домогт У.Гретцки хоосон хаалганд 56 гоол оруулсан юм.
Лхагва гарагт шилжих шөнө болсон
тоглолтод вашингтончууд “Флорида”-г 6:3 харьцаагаар хожсон бөгөөд нийслэлийн багаас Эндрю Манжапане (15 дахь минут), Том Уилсон
(22), Ларс Эллер (43), Ник Дауд (47), Алексей Протас (59), Овечкин (60) нар, өрсөлдөгч багийн Сэм Беннетт (20), Александр Барков (25), Мэттью Ткачук (48)
нар гоол оруулжээ.
Ийнхүү 878 дахь гоолоо оруулсан А.Овечкиний хувьд Үндэсний хоккейн лигийн аварга
шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн
Гретцкигийн амжилтыг давтахад 16 шайб оруулах үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод
оролцохдоо нийт 894 гоол оруулсан
юм. Энэ улиралд А.Овечкин 25 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт хийгээд
байна.
Одоогийн байдлаар “Вашингтон Кэпиталз” баг 35 тоглолтод 77 оноо авснаар Нийслэлийн дивизионыг тэргүүлж байгаа
бөгөөд дараагийн тойрогт вашингтончууд
хоёрдугаар сарын 7-нд
шилжих шөнө “Филадельфиа Флайерс” багтай талбайд нь тоглоно.