“Монгол кино өдөрлөг” Пусан хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2025-02-06 13:53:27

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд хоёр дахь удаагийн “Монгол кино өдөрлөг-ийг Пусан хотноо энэ сарын 5-7-нд зохион байгуулж байна.

 

Тус өдөрлөгийг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар "Ханнарэ Соёлын сан", "Пусаны Кино ордон", Соёлын яамны харьяа "Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл"-тэй хамтран зохион байгуулах юм.

 

Энэхүү ажлын хүрээнд найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ”, найруулагч О.Цэгмэдийн “366 дахь өдөр”, найруулагч П.Дэлгэрбаярын “Тойрог” уран сайхны кино, найруулагч М.Төгөлдөрийн “Мөнхөө” баримтат киног нийт 8 удаагийн үзвэрээр толилуулах аж.



Холбоотой мэдээ