АРХАНГАЙ: Аюулгүйн нөөцөд 1001 тн өвс, 425.9 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-07 12:36:01

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 8.2 мянган хот айлд 20.1 мянган малчин, мал бүхий өрхөд 4,082.275 толгой мал өвөлжиж байна. 


2024 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 1571 толгой, адуу 444814, үхэр 664157, хонь 1,803.663, ямаа 1,164.685 толгой нийт 4,082.275 толгой мал тоолуулсан байна.


Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 40 тн тэжээл бэлтгэсэн. Сумдын аюулгүйн нөөцөд нийт 1044.9 тн өвс, 437 тн тэжээл бэлтгэсэн. Үүнээс нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1001 тн өвс, 425.9 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Ихтамир, Эрдэнэбулган сум аюулгүй нөөцөө задалж, малчдадаа тарааж эхэлсэн байна.


2025 оны хоёрдугаар сарын 4-ний байдлаар Хангай, Булган сумын 310 толгой мал буюу адуу 65, үхэр 129, хонь 56, ямаа 60 толгой хорогдсон дүн мэдээтэй байна.

Холбоотой мэдээ