Цэрэг татлага хотод дуусч, хөдөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-24 17:33:31

Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын ажил орон даяар энэ сарын 20-28-ны өдөр болж байна. Хотын хэмжээнд цэрэг татлагын ажил дуусчээ. 

Батлан хамгаалах салбарын багц хуулийг хэрэгжүүлэх шинэ орчинд цэргийн жинхэнэ албанд татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил хотод 21-23-ны өдөр, орон нутагт 20-28-ны өдөр зохион байгуулах хуваарь гарсан. Нийслэлд цэрэг татлага дууссаны дараа жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлын бэлтгэлийг хийж эхэлдэг. Харин хөдөө орон нутагт цэрэг татлага энэ 7 хоногийн баасан гараг хүртэл үргэлжилнэ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ