СЭЛЭНГЭ: Төрийн албаны зөвлөлийн ажлын баг сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 11 /МОНЦАМЭ/. Төрийн
албаны зөвлөлийн гишүүн бөгөөд Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс ахлагчтай дэд
ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Ажлын баг энэ сарын 10-нд Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд,
аймгийн ЗДТГ-ын албан хаагчид, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумын Засаг
дарга, ЗДТГ-ын дарга, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын
төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулсан байна.
Харин өнөөдөр үргэлжлүүлэн
Цагааннуур, Ерөө, Сайхан, Мандал суманд ажиллаж байна. Ажлын баг тус сум дахь
төрийн байгууллагуудын чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн
удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийх, төрийн албаны “Хүний нөөцийн
удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн шинэ хөгжүүлэлтүүд, түүнийг
хэрхэн ашиглах, Ёс зүйн дэд хороо хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгч байгаа
юм.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн 17 сум,
6 тосгонд төрийн 203 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт 6759
төрийн албан хаагч ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.