ХОВД: “Хүлэмж цогцолбор” 70 гаруй хүлэмжтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД![](/files/67abfb630e675.png)
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Ховд аймагт хүлэмжийн
аж ахуй эрхлэгчдийг дэмжих олон талт ажил хэрэгжиж байна.
Тухайлбал, Жаргалант сумаас “Шинэ
Ховд” агро парк төсөлтэй хамтран ажиллаж, хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэхээр Хүлэмж
цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэн газар, дэд бүтцийн зарим асуудлыг шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, 5 га газрыг хашаажуулж, 40 метр
гүний худаг гарган, эрчим хүчний асуудлыг шийдсэнээр өнгөрсөн хугацаанд Хүлэмж
цогцолборт 70 гаруй хүлэмж барив.
2023-2024 онд 40 ширхэг хүлэмжийг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж байсан бол энэ жилээс уг ажлыг өргөжүүлж, 320 м.кв талбай бүхий гурван улирлын 10 хүлэмж, 120 м.кв талбай бүхий зуны 20 хүлэмжийг нэмж барьсан нь энэ юм.
Мөн 6-7 иргэн өөрийн хүлэмжийг тус цогцолбор газарт барьж, нарийн ногоо, жимс жимсгэнэ тарьж буй.
Тус хүлэмжийг ашиглан тариалалт эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг төслийн
үйл ажиллагаанд хамрагдахыг урьж
байна. Хүлэмж цогцолбор хүн бүрд нээлттэй учир 85118091 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл
авах боломжтой.
Мөн хүлэмж цогцолборын төсөлд бүртгэх /хүсэлт авах/ хугацаа өнөөдрөөс эхэлж байгаа ба 2
дугаар сарын 26-ны өдөр хүртэл
үргэлжлэх юм.