ЗАВХАН: Тосонцэнгэл сумаас хоёр малчин улсын аварга малчнаар тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-12 14:45:47

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 9 сумын 10 малчин улсын аварга малчнаар тодорчээ.


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай.


Энэ уламжлалын дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулсан байна. 

Завхан аймгаас:

-Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гонгорсүрэнгийн Батжаргал

-Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин Паламын Санрав

-Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэндэнгийн Өлзийтогтох

-Идэр сумын Мануустай багийн малчин Ишванжилийн Батболд

-Баянтэс сумын Бужир багийн малчин Өсөхийн Хашбаатар

-Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Пагмажавын Цэрэндэжид

-Сонгино сумын Шар нуруу багийн малчин Ёндонжамцын Цэрэнням

-Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин Минжээхүүгийн Дандарбаатар

-Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин Нацагийн Цэвээнжав

-Тосонцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Лхагвасүрэнгийн Гантулга нар улсын аварга малчнаар тодорчээ.


Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ.


Мөн бэлчээрийн даацад тохируулан малын тоог цөөлж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтсан байна. 

Холбоотой мэдээ