АРХАНГАЙ: Өгий, Тэрхийн цагаан нуур 105-110 см зузаан мөстэй байгаа нь ОЖД-аас 5-25 см нимгэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ![](/files/67ac6b8a9eea6.jpeg)
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн гол, нууруудын мөсний үзэгдэл, зузааны талаарх мэдээллийг энэ сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар гаргажээ.
Хангай нурууны арын
Хануй, Чулуут, Суман, Хойттамир зэрэг голын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-10 см
зузаарч, 20-140 см зузаан мөстэй болсон байна.
Чулуут гол ӨндөрУлаан
сум, Хануй гол Эрдэнэмандал сумын харуул орчмоор ёроолдоо хүртэл хөлдөж,
Хойд тамир гол харз гүйх үзэгдэлтэй байна.
Дээрх голуудын мөсний
зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-25 см
бага байгаа
юм.
Өгий, Тэрхийн цагаан нуур 105-110 см зузаан мөстэй байгаа ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см нимгэн байна.
Сар шинийн баярын өдрүүд дөхөж байгаа учраас доорх сэрэмжлүүлгийг мэргэжлийн байгууллагаас хүргэж байна.
Мөсний зузаан
нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн,
мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг
хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй
байхыг онцгойлон анхааруулж байна.