Аравдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-25 08:48:04

08.30 цагт “Кемпински” зочид буудалд ЮНЕСКО-гийн Олон Улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал үргэлжилнэ.

09.30 цагт ГХЯ-нд яам, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт болно.

09.45 цагт “Blue sky” зочид буудалд "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" сэдэвт хурал болно.

11.00 цагт БХЯ-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онд хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.

11.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын байгууллагаас 2016 оны 3 улиралд хийсэн ажлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд пауэрлифтингийн Азийн АШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн баг тамирчид мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Пума Империал” зочид буудалд Библи судар Монгол хэлнээ анх орчуулагдсаны 710, анхны бүрэн орчуулга, хэвлэлийн 170 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ.

19.30 цагт "Тэнгис" кино театрт БНТУ тунхагласны 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд найруулагч Зүлфү Ливанелигийн 2010 оны бүтээл "Салах ёс" уран сайхны киног үнэ төлбөргүй үзүүлнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт Нээлттэй сонсголын танхимд УИХ-ын эмэгтэй гишүүд “Ажлын байрны бэлгийн дарамтыг устгах, эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт видео хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Тогтвортой амьжиргаа 3 төслийн ажилтнуудыг хууль бусаар халсан талаар хүний эрхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн хүрээнд

11.00 цагт Нийслэл, аймаг, дүүргийн бүх цэцэрлэгт “Маамуу нааш ир” дууг нэгэн зэрэг дуулах хүндэтгэлийн арга хэмжээ болно.

12.00 цагт “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ойг тохиолдуулан “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

13.00 цагт Монголын хүүхдийн ордонд хүндэтгэлийн тоглолт болно.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ