ТӨВ: Баян сумын сургуульд сүүлийн 5 жил сургууль завсардалт гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-14 11:13:32

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян сумын 9 жилийн ЕБС өнөөдрийн байдлаар 22 багш, 13 албан хаагчтай 9 бүлэгт 307 орчим сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 


6 насны хамран сургалт 80 хувь, суурь боловсролын хамран сургалт 85 хувьтай байна. 


Баян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Батсайханаас тодруулахад, "Сургуульд сүүлийн 5 жилд сургууль завсардалт гараагүй байна. Боловсон хүчний хувьд бага ангийн багш, химийн багшийн дутагдалтай ажиллаж байна. 


2024 онд “Багш бүрд компьютер хөтөлбөр”-ийн хүрээнд улс орон нутгийн 18,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар 100 хувь зөөврийн компьютероор хангагдсан. Мөн Багш хөгжлийн төвийн цахим ангийн иж бүрдэл цахим тоног төхөөрөмж, өнгөт принтер, спортын хэрэглэгдэхүүн, таблет цэнэглэгч, сурагчийн локер шүүгээ зэргийг улсын төсвийн 42,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. 


Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 2.6 тэрбумын хөрөнгө оруулалтаар сургуулийн өргөтгөл орчин үеийн стандарт спорт заал, үдийн цайны гал тогоо, хоолны заалыг барьж ашиглалтад хүлээн авахад бэлэн болсон байгаа нь багш, сурагчдын баяртай үйл явдал болоод байна. 1974 онд ашиглалтад орсон сургуулийн барилга нь сүүлийн жилүүдэд сантехникийн шинэчлэл хийх шаардлагатай байна" гэв. 


Холбоотой мэдээ