ХОВД: 30 байгууллага хариуцсан талбайнхаа мод, ногоон байгууламжид мөс тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-14 11:54:25

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд мод, ногоон байгууламжид мөс тавьж, хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажил өрнөж байна.

Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу хөрсний чийгийн хэмжээг нэмэгдүүлэх, хуурайшилтыг сааруулах, тоосжилтыг багасгах үүднээс байгууллагууд өөрийн эзэмшил болон ойр орчмынхоо зам талбайн мод, нийтийн эзэмшлийн газрын цэцгийн мандал, ногоон байгууламжид мөс тавих ажил зохион байгуулж буй.   


Хөрсийг хуурайшилтаас хамгаалах уг ажилд одоогийн байдлаар 30 орчим байгууллага нэгдэж, мөсийг хариуцсан талбайдаа буулгажээ.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгаа мод, ногоон байгууламжийн хөрсний чийгийг нэмэгдүүлэх, мөсжүүлэх ажил энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг дээрх ажилд идэвхтэй оролцохыг тус сумын ЗДТГ-аас уриаллаа.



Холбоотой мэдээ