УВС: “Цагаан сар-2025” үзэсгэлэн худалдаагаар архи согтууруулах ундаа худалдахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС![](/files/67aed7a3f3068.jpeg)
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Цагаан сар-2025” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаангом хотын Бөхийн өргөөнд гарна.
Сар шинийн баярыг угтан
орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах,
борлуулалтыг дэмжих, хэрэглэгчид хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нэг дороос
худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон “Цагаан сар”
үзэсгэлэн худалдааг зохион явуулж ирсэн.
Үзэсгэлэн
худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулах иргэд зохион байгуулагчид бүртгүүлж,
бараа бүтээгдэхүүнээ байрлуулах талбай авахаас гадна талбайд бүтээгдэхүүнээ
байршуулах ширээ сандлаа өөрсдөө авч очих юм. Талбайгаас ямар нэгэн татвар
хураамж авахгүй байна.
Үзэсгэлэн худалдаанд тавигдаж байгаа бүтээгдэхүүн нь өнгө
үзэмжтэй, сав баглаа боодолтой, тодорхой шошготой, чанарын болон эрүүл
ахуйн шаардлагыг хангасан байх юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр архи согтууруулах ундаа, тамхи,
импортын бараа бүтээгдэхүүн худалдахыг хориглосон байна.