В.Кличко гэмтлийн улмаас тулаан хийхээс татгалзлаа

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-10-25 11:34:12

МОСКВА./TASS/. Украины боксчин Владимир Кличко гэмтэл авсан тул 12 дугаар сарын 10-нд хийхээр товлосон тулаанаас татгалзжээ.

Тэрбээр ямар гэмтэл авсан нь тодорхойгүй байгаа боловч зарим эх сурвалжуудын ярьснаар, шилбэндээ гэмтэл авсан бололтой.

Одоо В.Кличкогийн менежерүүд Олон улсын боксын холбооны /IBF/ аваргын титмийг эзэмшиж буй Их Британийн боксчин, 26 настай Энтони Жошуа-тай IBF болон Дэлхийн боксын холбооны /WBА/ аваргын төлөө тулааныг хэзээ хийх талаар ярилцаж байгаа аж. Уг хоёр холбооны аваргын бүсийг өмнө нь Жошуагийн нутагт нэгт Жошуа Тайсон Фьюри эзэмшиж байсан юм. ЕSPN спортын сувгийн мэдээлснээр, энэ тулаан 2017 оны хавар болж магадгүй байгаа аж.

Дашрамд дурдахад, өдгөө 40 настай Кличко мэргэжлийн боксын рингэнд 68 удаа тулалдсанаас 64 ялж, 4 удаа ялагдаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Фьюрид оноогоор ялагдаж, аваргын гурван бүсээ нэг дор алдсанаас хойш рингэнд дахиж гараагүй юм.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ