ЗЦГ Хот тохижилтын газарт бодис цацах дуудлага өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-25 13:52:13

Нийслэл хотод өчигдөр шөнө цас орсноос зам гулгаатай болж, өглөөгүүр хөдөлгөөнд орсон машинууд мөргөлдөж осол гаргасан байна. Тиймээс ЗЦГ-аас зарим замын уузлварт цас арилгах, гулгаанаас хамгаалах бодис цацах дуудлагыг  Хот тохижилтын газарт өгчээ. 

Хот тохижилтын газар үдшийн 22 цагт тусгай зориулалтын тоноглогдсон хоёр машин,  03 цагт нэмэлтээр 7 машин тус тус гаргаж, нийт 56 тн бодис цацсан байна. Үүн дээр гулгаа ихтэй гудамж, уруу, өгсүүр замуудад Замын Цагдаагийн Газрын дуудлагаар бодис нэмж цацав. Энхтайваны өргөн чөлөөнөөс гүүр, Богд уулын арын зам, Нисэх, Яармагийн зам, Их тэнгэрийн ам, Засгийн газрын ордны хоёр тал, Нүхэн гарц, 32-ын тойрог,  Долоон буудал, Дөлгөөн нуур, Төв шуудан, Багшийн дээд, Гадаад хэргийн Яам, Олимпын гудамж, Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчоо, Баян хошууны өгсөж  урууддаг зам, Ард Аюушийн гудамж, Чингүүнжав, Хасбаатарын гудамж, Нарны гүүрний  өгсөж урууддаг зам, Туннель, Цайз, Шар хадны гудамжуудад цас хайлуулах бодис цацжээ. Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгч нар ч  явган хүний замын цасыг шүүрдэж, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллаж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ