Авто худалдааны төв рүү нүүхгүй бол торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-09 16:21:07

НИТХТ-ийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөх үнэ тарифыг хэлэлцэн баталлаа. Уг тарифаас сонирхуулья.

Авто худалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн авто машин худалдаалах иргэдийн нэг хоногийн түрээсийг 1000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг хоногт 200 төгрөг, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөгийн хураамж төлөх юм.
 Авто худалдааны цогцолбор төвд одоогоор ганц ч машины худалдаачин нүүж очоогүй байна. хэрэв   Авто худалдааны цогцолборт наймаа эрхлэгчид очихгүй бол торгууль хүлээлгэнэ гэдгээ хотын удирдлагаас сануулав. 

“Шаардлага биелүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" тухай санал гаргажээ. НМХГ-аас тараасан шаардлагад ийм заалт оржээ.Нүүгээгүй иргэдэд торгуулийн арга хэмжээ авах бол Нийслэлийн өмчийн харилцааны газраас газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа захын эздийн газрыг нь хураах хүртэлх арга хэмжээг авах юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ