БАЯНХОНГОР: Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар дулаарах ч зарим газраар шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-24 15:03:10

Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нөөс гуравдугаар сарын 5-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг аймгийн УЦУОШГ-аас ирүүллээ.


Мэдээллээр, хугацааны турш нийт нутгаар дулаарч, ихэнх хугацаанд хээр тал болон говийн нутгаар салхи, шуурга ихтэй байхаар байна. Энэ сарын 28-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.


Ихэнх хугацаанд Алтайн салбар уулсаар салхи 10-12м/с, зарим үед 16-18м/с давж ширүүсэн зөөлөн шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас 5-10м/с.


Цаашдаа дулаарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө -24-29 градус, өдөртөө -6-11 градус, хээр талын нутгаар шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, говийн нутаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна. Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан байна.

Холбоотой мэдээ