СЭЛЭНГЭ: Ж.Эрдэнэ-Очир 33 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 27 /МОНЦАМЭ/.
Газар тариалангийн салбарт 33 жил тасралтгүй зүтгэж байгаа Сэлэнгэ
аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал-Уул” ХХК-ийн
механикжуулагч Ж.Эрдэнэ-Очир улсын
аварга тариаланч боллоо.
Ж.Эрдэнэ-Очир үйлдвэрлэлд нэвтэрч байгаа ХАА-н машин механизм болон МТЗ,
Жон Деере, ЮТО маркийн трактор түүний агрегатуудыг механикийн түвшинд эзэмшиж сурсан
чадвартай механикжуулагч
юм.
Тэрбээр 2024 онд трактороор
1870 га талбайд ажил
гүйцэтгэж, комбайнаар 850 га талбайгаас 1443 тн улаан буудай хураан
авчээ.
Механикжуулагч Ж.Эрдэнэ-Очирт Улсын аваргын шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн ХХААГ-ын хэлтсийн дарга Т.Шинэчимэг нар гардуулан өглөө.