ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт хар, цагаан хил гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-07 09:24:37

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар, цагаан хил гарсан байна.

Тодруулбал, Чандмань-Өндөр сумын чиглэлд Доншгийн ам гэдэг газар эргээсээ 2,5 метр өргөн хар хил гарсан байна.


Сар шинийн золголт хийж яваа иргэдийн автомашин хар хил рүү орж Онцгой бадйлын газрын алба хаагчид гаргасан байна.

Мөн Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын чиглэлд хар усны орчимд цагаан хил гарсан байгаа тул иргэд, зорчигч та бүхэн зам товчлох, цаг хугацаа хэмнэх зорилготой мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, баталгаат зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг.



Холбоотой мэдээ