“Ирвэс амгалан бол уулс амгалан” наадамд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-26 18:34:43

Энэ сарын 23-нд тохиосон “Олон улсын Ирвэс хамгаалах өдөр”-өөр Ховд аймгийн Жаргалант суманд “Ирвэс амгалан бол уулс амгалан” наадам зохион байгуулагдсан байна.

Уг наадамд Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Сагил, Түргэн сумын байгаль хамгаалах эко клубын багш, сурагчид хамрагдсан аж. Энэ үеэр зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд Увс аймгийн Ховд сумын “Агсал уулын ирвэс” баг 1-р байр эзлэсэн байна. Мөн макет, ирвэсийн түүх сэдвээр зохиогдсон тэмцээнд Сагил сумын “Orgil and Tsagaan” 1-р байр, Бөхмөрөн сумын “Ирвэс” баг 3-р байр эзлэжээ.

Залуу хойч үеээ ирвэсийг хайрлан хамгаалах үйл хэрэгт татан оруулах зорилгоор зохион байгуулсан энэхүү фестивальд багш, сурагчид идэвхтэй оролцсон байна. Наадмыг ДХБС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ховд аймаг дахь салбар, “Монголын Ирвэс төв” хамтран явуулсан аж. Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Сагил, Түргэн сумын нутагт цоохор ирвэс нутагладаг бөгөөд сүүлийн жилүүдэд тоо толгой нь нэмэгдэж байгаа юм.

Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас "Монголын ирвэс төв"-тэй хамтран Цагаан шувуут уулнаас өнгөрсөн жил гурван настай ирвэс барьж, хүзүүвч зүүн нарийвчилсан судалгаа хийж эхэлсэн билээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ