Батлан даалтын сангийн эх үүсвэрийн 78.3 хувийг Шинэ хоршоо хөдөлгөөн бүрдүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/-гийн нийт хөрөнгийн хэмжээ 2024 онд 305.2 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
Мөн ЗБДС-гийн
батлан даалтын үлдэгдэл 441.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 342.9 тэрбум төгрөгөөр
давжээ. Энэ нь 2023 оныхоос 4.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Харин батлан
даалт гаргасан зээлийн үлдэгдэл 573.0 тэрбум төгрөгөөр давж 768.7 тэрбум
төгрөгт хүрлээ. Энэ нь 2023 оныхоос 3.9 дахин нэмэгджээ.
Тус сан 2024 онд 371.0 тэрбум төгрөгийн 13,261 батлан даалтыг шинээр гаргасан нь 2023 оныхоос 42.2 дахин өссөн үзүүлэлт болсон аж.
Улаанбаатар хотод олгосон 155 батлан даагчийн зээлийн өрийн үлдэгдэл 82.7 тэрбум төгрөг, батлан даалтын үлдэгдэл 44.4 тэрбум төгрөг байна. Тухайлбал нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 37 зээлд сангаас шинээр батлан даалт гаргасан байна. Уг зээлийн мөнгөн дүн 13, 293.7 сая төгрөг, нэг батлан даалтын дундаж 359.3 сая төгрөг гэж гарчээ. Энэ бол нэр дурдсан дүүргийн нэг зээлийн дундаж хэмжээ юм. Харин нийслэлийн дүүргүүдэд тус сангаас гаргасан батлан даалтын нэг зээлийн дундаж 286.8 сая төгрөг гэж гарчээ. Нийслэлийн дүүргүүдэд 2024 онд олгосон зээлд гаргасан шинэ батлан даалтын тоо, мөнгөн дүн, нэг батлан даалтын дундаж өөр өөр байгаа юм.
Орон нутагт энэ
сангаас гаргасан батлан даалтыг бүсчлэн гаргажээ. Тухайлбал, Баруун бүс 145.3
тэрбум төгрөгийн зээлд 3940 батлан даалт, Хангайн бүс 209.4 тэрбум төгрөгийн
зээлд 5098 батлан даалт, төвийн бүс 120.7 тэрбум төгрөгт 2693 батлан даалт, зүүн
бүс 65.9 тэрбум төгрөгт 1375 батлан даалт гаргасан байна. Эдгээр тоо баримт нь
нийслэлд гаргасан баталгааны мөнгөн дүн их, орон нутагт батлан даалтын тоо илүү
олон болохыг харуулж байна. Харин орон нутагт тус сангаас гаргасан нэг батлан
даалтын дундаж 24.9 сая төгрөг гэжээ.
ЗБДС-аас олгож буй батлан даалтын эх үүсвэрийн
78.3 хувийг Шинэ хоршоо хөдөлгөөн, 13.8 хувийг АХБ-ны МОН-3338 төсөл, 6.3
хувийг ипотек, 0.6 хувийг банк, 0.5 хувийг Хүнсний болон хөдөө аж ахуйн
үйлдвэрийг дэмжих зээл /ХХААҮДЗ/, 0.5 хувийг бусад зээл болон төслүүд
бүрдүүлжээ.
Шинэ хоршоо хөдөлгөөн, ипотек хоёрын санд бүрдүүлсэн эх үүсвэр, авсан зээлтэйгээ ижилхэн байгаа аж. Харин гаргасан батлан даалтын дундаж хугацаа 78.1 сар буюу 6.5 жил байна.
Сангийн батлан
даалтын 61.6 хувийг төрийн банк, 24.8 хувийг Хаан банк, 5.8 хувийг Капитрон
банк, 1.1 хувийг Голомт банк, 0.9 хувийг Богд банк, 0.9 хувийг Хас банк, 0.1
Ариг банк олгосон байх юм.
Батлан даалттай
зээлийн 83.0 хувийг иргэн, 17.0 хувийг аж ахуйн нэгжид олгосон байна. Аж ахуйн
нэгжийн батлан даалтын 44.6 тэрбум төгрөгийг бөөний болон жижиглэн худалдаанд,
23.3 тэрбум төгрөгийг боловсруулах үйлдвэр, 10.4 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн
салбар, 5.4 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуй, 5 тэрбум төгрөгийг үйлчилгээ, 4.3
тэрбум төгрөгийг тээвэр, 13.4 тэрбум төгрөгийг бусад салбарт олгожээ.
Шинэ хоршоо хөдөлгөөнд батлан даалтын 394.5 тэрбум төгрөгийг, ипотекийн батлан даалт хэлбэрээр 123.2 тэрбум төгрөгийг иргэнд олгосон байна. Мөн сангийн хөрөнгийн өгөөж 4.7 хувь гарсан нь 2023 оныхоос 3 пунктээр ахисан үзүүлэлт юм.
Сангийн нийт үлдэгдэлд эзлэх чанаргүй батлан
даалтын хувь 1.2 болж 2023 оныхтой харьцуулахад 5.2 пунктээр багсаж сангийн
чанаргүй батлан даалтын үлдэгдэл 5.3 тэрбум төгрөгт хүрлээ.
Чанаргүй батлан
даалтын үлдэгдлийг салбараар авч үзвэл:
- 44.9 хувь нь
боловсруулах үйлдвэр,
- 24.2 хувь нь
бөөний болон жижиглэн худалдаа,
- 10.7 хувь нь
барилга,
- 5.6 хувь нь
удирдлагын болон дэмжлэг үзүүлэх салбарт,
- 3.4 хувь нь
мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн салбарт,
- 3.1 хувь нь хүний эрүүл мэнд, 2.9 хувь нь боловсрол,
- 5.2 хувь нь
бусад салбарт олгосон батлан даалтууд бүрдүүлэв гэж СЗХ-ны нэгтгэсэн тайланд
онцолсон байна.