Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавх бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-12 12:09:13

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Нийслэл Ротари”, Хонконгийн Ротари клуб хамтран “Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавх бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.  


Энэ хүрээнд манай улсад бэлтгэдэггүй протез, ортопедийн эмч, согог заслын ортопедийн техникчдийг бэлтгэх сургалтыг Хонконг, ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран зохион байгуулах юм.


ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага, Хонконгийн Ротари клубийн гишүүн, хүүхдийн ортопед, согог заслын эмч Лию Кинг Лок, согог засалч Анн Вонг, Хонконгийн Ротари клубын гишүүн, Монголын сэргээн засах нийгэмлэгийн хүндэт гишүүн Шилла Пүрвэс нар уулзаж, дээрх сэдвээр санал солилцлоо.


Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дутагдалтай байгаа хүний нөөцийг бэлтгэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр харилцан ярилцжээ. 

Холбоотой мэдээ