Ю.Кавамүрагийн тоглолт хөгжөөн дэмжигчдийн анхааралд хэдийн өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /CNN/. NBA-ийн хамгийн намхан тоглогч Юки Кавамүрагийн өндөр 1 м 72 см. Би цагаригт тохож чаддаггүй хэмээн ярьж буй тэрбээр лигийн тоглогчдын дундаж өндрөөс 30 см-ээр намхан бөгөөд NBA-д тоглож буй тамирчдын дотроос 6 фут буюу 1.83 м-ээс намхан цорын ганц тоглогч юм.
Гэсэн хэдий ч “Мемфис
Гриззлис” багийн хамгаалагч, 23 настай Ю.Кавамүра эхний улиралд бөмбөгийг үзэж харагдахгүйгээр асар хурднаар дамжуулж, үсрэлттэй шидэж байсан тул үзэгчдийн анхааралд хэдийн өртжээ. “Би өөрийгөө бөмбөг дамжуулах, тоглолтыг хянах тал дээр
илүү гэж бодож байгаа, тиймээс үүнийгээ хөгжүүлэн багтаа ялалт авчрахыг хичээдэг” гэж тэрбээр хэлээд, гурваас шидэх чадвараа сайжруулахаар бэлтгэж
байгаагаа мөн дурджээ.
Ю.Кавамүра бол япон гаралтай NBA-ийн дөрөв дэх тоглогч юм. Тэрбээр “Лос-Анжелес Лейкерс” багийн од Руй Хачимүра, “Гриззлис”-ийн
довтлогч Юта Ватанабэ, Юта Табүсэ нарын замналыг үргэлжлүүлж байна. Ю.Табүсэ 2004-2005 оны улиралд “Финникс
Санс” багт тоглож байсан бөгөөд 1.73 м өндөр ажээ.
“Ю.Табүсэ бол NBA-ийн анхны япон тоглогч. Түүний тоглож
буйг хараад сагсан бөмбөгөөр шаргуу хичээллэх урам зориг авсан” гэж
Ю.Кавамүра ярилаа. Ахлах сургуулийн тоглогчоос мэргэжлийн сагсанбөмбөгчин
болоод буй тэрбээр өнгөрсөн зун болсон Парисын Олимпын үеэр дэлхийн хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж байв. Энэ үеэр Францын тамирчин, 2.21 м өндөр Виктор
Венбаньямагийн эсрэг хамгаалан тоглож буй Ю.Кавамүрагийн гэрэл зураг Олимпын наадмын мартагдашгүй агшныг бүтээсэн билээ.