Д.Трамп: АНУ-ын төлөөлөгчид Москва руу хэдийн явсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-13 10:43:38

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 13 /DW/. Америкийн төлөөлөгчид гал зогсоох асуудлаар Украины талтай тохиролцоонд хүрснийхээ дараа хэлэлцээ хийхээр Москва руу хэдийн явсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландын Ерөнхий сайд Михол Мартинтай Вашингтонд уулзах үеэрээ мэдэгдэв.


Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсоохыг зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Оросын талд шахалт үзүүлэх тухай асуултад Америкийн Ерөнхийлөгч хариулахдаа "Оросын хувьд таагүй байж болох зарим зүйлийг хийх шаардлага бий. Санхүүгийн тал дээр Орост маш муу байх зүйлийг би хийж чадна. Гэхдээ би энх тайвныг хүсэж байгаа учраас тийм зүйл хийхийг хүсэхгүй байна” гэжээ. 


Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдэхдээ, АНУ, Оросын төлөөлөгчид хэдийнээ хэлэлцээ хийгээд эхэлсэн гэдгийг онцолжээ. Тэрбээр Украин дахь дайныг дуусгахад чиглэсэн дипломат хүчин чармайлтын эхний үр дүнг нааштайгаар үнэлсэн байна. “Бидний байр суурь одоо маш сайн байгаа гэж би бодож байна. Украинчууд гал зогсоохыг зөвшөөрсөн, харин одоо бид Оросын тал үүнийг зөвшөөрөх эсэхийг харах үлдлээ” гэж тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ