СЭЛЭНГЭ: Шалгарсан төслийн санхүүжилтийг хаврын их ажлаас өмнө олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт хуваарилсан 8 тэрбум
төгрөгийн санхүүжилт бүхий ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд аж ахуйн нэгжийн
материалыг энэ сарын 12-ны өдөр хүртэл цахим системээр хүлээн авч дууслаа.
30
хоногийн хугацаанд зарласан төслийн цахим хаягт нийт 114 аж ахуйн нэгжийн
17,0 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий материал ирсэн байна.
Энэхүү
зээлийн мэдээллийг ХХААГ-аас ажлын байран дээрээ 68 иргэн, аж ахуйн нэгж, сумдад
14 удаагийн сургалт зохион байгуулж хүргэсэн бөгөөд энд 255 иргэн, аж ахуйн
нэгж хамрагджээ.
Мөн утсаар
100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийг хүргэжээ. Түүнчлэн аймгийн 17 сумын
мэргэжилтнүүд нийт 344 иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл хүргэжээ.
Мөн Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-тай хамтран Сүхбаатар суманд сургалт зохион
байгуулж төсөл өгөхөөр бэлдэж буй 75 аж ахуйн нгэж байгууллагад танхимын
сургалтыг 1 удаа цахимаар хийж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн гарын авлагыг
боловсруулан тараасан байна.
Журмын
дагуу 3 үе шатаар ирүүлсэн төслийг шалгаруулан ХХАА-н сайдаас өгсөн үүргийн
дагуу хаврын ажил эхлэхээс өмнө санхүүжилтийг олгохоор бэлтгэж байна.