Эмэгтэйчүүдийн шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнд Монгол Улсын шигшээ баг өрсөлдөхөөр болжээ.
Энэхүү тоглолтыг манай улс ирэх сарын 11-13-нд эх орондоо хүлээн авах юм. Урьдчилсан шатны тоглолтод Монгол, Хонконг, Тайванийн баг өрсөлдөх бөгөөд манай улс өртөгтгөсөн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлав.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд ажиллах бол бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Булбул, Б.Өнөрзаяа, О.Хулан, Б.Болор-Эрдэнэ, Ө.Индра, Б.Энхтуул, Н.Нандинхүсэл, Э.Нарангоо, Т.Үлэмж, У.Содцэцэг, Ц.Болорцэцэг, Б.Цацрал, М.Сэргэлэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Гэрэлмаа, Ч.Уртнасан, Н.Номин-Эрдэнэ, Н.Минжирмаа, А.Хонгорзул, Б.Нямцэцэг, Э.Энхбуян, Л.Жавзандулам нарын 23 тоглогчийг дууджээ. Шигшээ багийнхан өнөөдрөөс нэгдсэн бэлтгэлд гарсан бөгөөд эдгээрээс 21 хоногийн нэгдсэн бэлтгэлийн дараа 12 тоглогч үндсэн бүрэлдэхүүнд багтах юм.
Ирэх долдугаар сарын 13-нд БНХАУ-д эхлэх эмэгтэйчүүдийн ААШТ-ий “B” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд зөвхөн хожсон баг цор ганц эрхийг авна.
Тэмцээний хуваарийг танилцууъя:
Дөрөвдүгээр
сарын 11: Тайвань-Хонконг
/19:00 цагт/
Дөрөвдүгээр
сарын 12: Хонконг-Монгол
/15:00 цагт/
Дөрөвдүгээр сарын 13: Монгол-Тайвань /15:00 цагт/