УВС: Оюуны спортын наадмыг анх удаа суманд зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-17 13:45:42

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баруунтуруун суманд аймгийн зүүн талын найман сумын хүүхэд багачуудын оюуны спортын наадам боллоо. Уг наадам нь Монгол Улсын 330 сумаас анх удаагаа бүсийн чанартай тэмцээнийг суманд зохион байгуулснаараа онцлог болжээ.


Тэмцээнийг сэтгэх чадвар, логик паззл, 3х3х3 шоо, гурвалжин шоо, спорт өрөлт, багийн халз буухиа гэсэн зургаан төрлөөр явуулж дүнгээ гаргасан байна. Тэмцээний гол зорилго нь оюун ухааны спортоор хичээллэж буй тамирчин сурагчид аймгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргах, цаашлаад дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэх явдал юм.


Сэтгэх чадвар, логик паззл төрлийн 2-р ангид Хяргас сумын Б.Шинэбаяр, 3, 4-р ангид Баруунтуруун сумын Э.Тэргэлсаран, Э.Алтантөгс, 5-р ангид Хяргас сумын М.Мөнхнаран нар тэргүүлсэн байна. Мөн 6-7-р ангид Г.Хулан, 8-9-р ангид А.Наранжаргал, 10-12ангид Э.Билэгмаа нар тус тус тэргүүлсэн бөгөөд бүгдээрээ Баруунтуруун сумынх юм.

Харин насанд хүрэгчдийн төрөлд Хяргас сумын Б.Доржоо түрүүлжээ.

 

 

Холбоотой мэдээ