Ирэх сарын дунд үеэс хүйтний эрч чангарч, шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-27 15:22:01

Хэнтий аймгийн УЦУОША-наас ирэх 11 дүгээр сарын дунд үеэс хүйтний эрч чангарч нутгийн зарим газраар шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгааг ард иргэддээ анхааруулж байна.

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8,5-11,4 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

11-р сарын нэгдүгээр 10 хоногийн эхний хагаст Хэнтийн уулсаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. I болон II, III 10 хоногийн дунд үеэр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 5-10 градус хүйтэн байх нь.

III 10 хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байх аж.

Ирэх сард баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. I 10 хоногийн дунд үе, II 10 хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, II 10 хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, III 10 хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орно.

Салхи I 10 хоногийн дунд үе, II 10 хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, III 10 хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ