ОРХОН: “Наурыз-2025” бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-20 17:03:29

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Казах үндэстний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан эхэллээ.


Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр барилдааныг нээн үг хэлж, Орхон аймагт амьдарч буй 700 гаруй казах иргэнд Наурызын баярын мэнд дэвшүүлэв.


Барилдаанд улсын заан Б.Серик тэргүүтэй залуу бөхчүүд зодоглож, улсын харцага Бахыт нарын ахмад бөхчүүд үзэж сонирхохоор хүрэлцэн иржээ. Энэ жилийн барилдааныг 1976 онд Эрдэнэт хотод цэргийн алба хааж байхдаа хотын наадамд түрүүлж байсан аймгийн хурц арслан Солтаны Бердихан агсны нэрэмжит болгон анх удаа аймгийн ЗДТГ, Орхон аймаг дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.




Холбоотой мэдээ