ХОВД: Хүн амын 12.8 хувийг казах үндэстэн эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай.
Тус аймагт халх, дөрвөд, торгууд, казах гэх мэт 10 гаруй үндэстний бүлэг аж төрж буй.
Судалгаагаар хүн амын 12.8 хувь буюу 11865 нь казах үндэстэн юм.
Үүнээс 5937 нь эрэгтэй, 5925 нь эмэгтэй.
14 хүртэлх насныхан 4114, 15-24 насныхан 2353, 25-34 насныхан 1796 байна. Харин 35-44 насны казах иргэн 1497 байгаа бол 45-54 насныхан 1024, 55-аас дээш насныхан 1081 байна.
Ховд аймгийн Буянт, Мянгад, Ховд, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд казах иргэд амьдардаг.
Тэдний хамгийн түгээмэл нэр бол Амина, Айнур, Айдана, Айзере, Аружан юм.
Өнөөдөр казах үндэстний Наурызын баяр тохиож байна. Үүнийг "Хаврын баяр-Нарны баяр" хэмээн жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Тус баярыг тохиолдуулан Ховд аймагт доомбор хөгжим, казах дууны уралдаан, угсаатны хувцас урлах тэмцээн зохион байгуулжээ.