Шинэ Зеландын шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НУМЕА, 2025 оны гуравдугаар сарын 24 /TASS/. Шинэ Зеландын хөл бөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Өнөөдөр болсон Далайн орнуудын урьдчилсан шатны сүүлчийн тоглолтод Шинэ Зеландын хөлбөмбөгчид Шинэ Каледонийн шигшээ багийг талбайд нь 3:0-ээр буулган авчээ.
Ингэснээр Шинэ Зеландын шигшээ баг 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцох эрхээ авч байна. Тус баг ДАШТ-д оролцох эрхээ авсан хоёр дахь баг болжээ. Тэмцээнд оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан баг бол Японы шигшээ юм.
ДАШТ-ийг зохион байгуулагч орнууд болох АНУ, Канад, Мексикийн шигшээ багууд урьдчилсан шатанд оролцохгүйгээр эрхээ аваад байгаа юм.
ДАШТ 2026 оны зургаадугаар сарын 8-наас долоодугаар сарын 3-ны хооронд болно.