Аравдугаар сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-28 08:51:07

09.00 цагт Чингис зочид буудалд Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт болно.

09.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд "Хяналтын нэгдсэн тогтолцоо, үр дүн, хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болно.

09.00 цагт Монголын үндэсний музейд Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт болно.

10.00 цагт Сүхбаатарын талбайн цэцэрлэг дэх Монгол Улсын авто замын эхлэл цэгт хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудасны 10 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, нээлттэй өдөрлөг болно.

11.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт "Гал түймэр гарсан үед эрүүл мэндийн байгууллагуудын арга хэмжээ" сэдэвт үзүүлэх сургалт болно.

11.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд Архивын Ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11.00 цагт БСШУСЯ-нд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрээнд хэрэгжүүлэх “Би найзыгаа Шоглодоггүй-Гадуурхдаггүй” аяны талаар мэдээлэл хийнэ. 

11.00 цагт Татварын ерөнхий газарт НӨАТ-ын урамшууллын 16 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна.

12.00 цагт Монголын уран зургийн галерейд “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Монголбанкны байранд Мөнгөний нийлүүлэлт, банкны сектор болон гадаад секторын статистик мэдээллүүдийг хүргэх хэвлэлийн бага хурал болно.

12.00 цагт Сүхбаатар дүүрэгт тус дүүргийн 2016 оны "Эрүүл мэндийг дээдлэгч иргэн, өрх, байгууллага"-ын шагнал гардуулах ёслол болно.

12.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.

12.00 цагт “Амгалан” төрөх эмнэлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажиллана.

12.00 цагт Кемпинский зочид буудалд “Нялхсын эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, семинар болно.

13.00 цагт Сангийн яаманд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёоланда Фернандез нар “Зудын ой сав, тал газарт гарах гамшгийг давах туулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурна.

16.00 цагт “Blue sky” зочид буудалд “Тогтвортой хөгжилд хэвлэл мэдээллийнхний оролцоо” уулзалт, хэлэлцүүлэг болно.

19.00 цагт Шангри-Ла зочид буудалд Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.

Төрийн ордонд

09.00 цагт Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан “Хөгжлийн төлөө хамтдаа” Үндэсний хоёрдугаар форум болно.

11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголоос Азийн аварга болсон сагсан бөмбөгийн багтай уулзана.

14.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНТУ-ын Элчин сайдыг нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзна.

15.00 цагт "Их жанжин Сүхбаатар танхим"-д "Төрийн албаны чадавхийг дээшлүүлэх нь" семинар болно.

Соёлын төв өргөөнд

10.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт тоглоно.

Сүхбаатарын талбайд

11.00 цагт “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11.10 цагт ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.

Холбоотой мэдээ