АРХАНГАЙ: Нийт нутгаар хуурайшилтын зэрэг дунд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хуурайшилтын зэргийн үнэлгээг энэ сарын 24-ний өдрийн байдлаар гаргажээ.
Архангай аймаг нь 19 сумтай ба нийт нутгийн 90 гаруй хувьд нь хуурайшилтын байдал шар буюу түймрийн аюул дунд зэрэг гэж гарсан байна.
Харин Цахир сумын нийт нутаг, Хангай, Тариат сумын баруун хэсгээр цэнхэр буюу түймрийн аюул бага зэрэг хэмээн үнэлэгджээ.
Энэ
өвөл аймгийн хэмжээнд хур тунадас оролгүй, өнтэй өвөл болсон ч хуурайшилтын зэрэг
нь дунд гэж гарсан тул иргэдийг ой, хээрийн болон обьектын түймрээс
сэргийлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг мэргэжлийн байгууллагаас
уриалж байгаа.
Мөн
аймгийн Засаг дарга гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар
бүрийн оролцоог хангасан 03 албан даалгавар гарган, хэрэгжилтийг хангуулж байна.
Өнөөдөр
Архангай аймагт цас орж байна. Өглөөний 8:00 цагийн харуулын мэдээгээр Тариат,
Хангай, Цахир сумын нутгаар цасгүй, бусад сумын нутгаар 0-12 см цасан бүрхэцтэй
байна гэжээ.