Чингис хотын захирагч ирэх сарын 7-нд тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-28 11:37:08

2016 оны сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд МАН-17, АН-14 суудал авчээ. Энэ сарын 26-ны өдөр тус сумын ИТХ-ын тэргүүлэгчид отгон хуралдаанаа хийж, долоо дахь удаагийн сонгуулиар сонгогдсон сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг баталлаа.

Шинээр бий болсон ИТХ-ын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг ирэх сарын 07-ны өдрийн өглөөний 09 цагт Аймгийн Иргэний танхимд хуралдуулахаар болжээ. Анхдугаар хуралдаанаар, Сумын ИТХ-ын сонгуулийн дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Сумын ИТХ-ын дэгийг батлах тухай, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгож батлах, Хэрлэн сумын Засаг дарга буюу Чингис хотын захирагчид нэр дэвшүүлж уламжлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх аж.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ