ByteDance-ийн эзэн Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-03-27 14:26:00

НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 27 /TASS/. "ТикТок" нийгмийн сүлжээг эзэмшдэг "ByteDance" компанийг үүсгэн байгуулагч Жан Имин "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексээр Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ. Өдгөө 41 настай түүний хөрөнгө 57.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 


Жагсаалтын хоёрдугаарт харилцаа холбооны "Tencent" компанийг үүсгэн байгуулагч, 56.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ма Хуатэн (Пони Ма) бичигджээ. "Tencent" нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй Хятадын WeChat мессенжерийг эзэмшдэг. Nongfu (Нунфу) брэндээр ундны ус үйлдвэрлэдэг компанийн эзэн Жун Шаншан жагсаалтын эхний гуравт багтжээ. Өдгөө 70 настай тэрбээр 54.1 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй ажээ. 


Азийн тэргүүн баян, Энэтхэгийн бизнес эрхлэгч Мукеш Амбанигийн хөрөнгө бизнесийн асуудлын улмаас 90.9 тэрбум ам.доллар болж буурчээ. Өнгөрсөн онд түүний хөрөнгө 120 тэрбум ам.доллар даваад байсан юм. Тэрбээр одоо манай гаргийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 17-д бичигдэж байна. Жан Имин, Ма Хуатэн, Жун Шаншан нар жагсаалтын 24, 25, 26 дугаарт эрэмблэгдэж байгаа бол Америкийн бизнес эрхлэгч Илон Маск /336 тэрбум ам.доллар/ жагсаалтыг тэргүүлж байна. 



Холбоотой мэдээ