ХӨВСГӨЛ: Шар ус үерийн даланг сэтэлж хальжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд шар усны үер бууж, өнгөрсөн онд шинээр барьсан 800 метр даланг сэтлэн хальсан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг Рэнчинлхүмбэ суманд ажиллаж, шар усны үерийн даланг нэн яаралтай сэргээн засварлах, шинээр барихыг сумын удирдлагуудад үүрэг болгож, далан барихад шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн байна.
Рэнчинлхүмбэ суманд 2 дугаар сараас эхэлж шар усны үер сумын төвийн урд хэсгийн айлын хашаанд орсон байна.
Шар усны үер нь жил бүр өөр өөр газраас дэлбэрч гардаг. Энэ жил 2024 онд шинээр барьсан 800 метр далангийн
төгсгөл хэсгээс дэлбэрч хальсан байдалтай байгаа юм.