Нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр буурууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-29 10:28:13

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ажлын хороод, намын бүлэг, нэгдсэн чуулганаар хоёр үе шаттай хэлэлцүүлэн өчигдөр баталлаа.

 

Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгасан. Энэ дагуу нийслэлийн төсвийн нийт орлогыг 4127.1 тэрбум, нийт эх үүсвэрийг 6792.3 тэрбум, урсгал зардлыг 1319.4 тэрбум, хөрөнгө оруулалтыг 4453.6 тэрбум төгрөг болгосон. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 1435.6 тэрбум, төвөөс алслагдсан Багануур, Багахангай, Найлах дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум байхаар тооцож баталсныг  НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ