Улсын болон орон нутгийн авто замуудыг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумаар дамжих олон улсын чанартай авто зам, замын байгууламжийг шалгалаа.
Нийт 140
хэсэгт 4000 м.кв авто замын нүхэн эвдрэл засах, гурван байршилд авто замын
далан, хөвөө сэргээх, 79 ширхэг тэмдэг, техник хэрэгслийг засах, 86 ширхэг
тэмдгийг шинээр суурилахаар болсон
байна. Мөн дээрх сумдын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын, орон нутгийн чанартай авто замыг хянаж, 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх
дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулжээ.
Ажлын
хэсэг замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын
эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, цаашид авах арга
хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулахыг ЗТЯ мэдээлжээ.