СЭЛЭНГЭ: Хүний тархи булчинтай адил дасгал, сургуулилалтаар хөгждөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хүний тархи нь булчинтай адилхан дасгал,
сургуулилалтаар чадамжаа сайжруулдаг байна.
Хүн ном унших дадал зуршилтай болсноор өөрийн оюуны
чадамжийг хөгжүүлдэг байна. Мөн ном уншиж мэдлэгээ дээшлүүлэх нь бодит
байдлыг зөв үнэлж дүгнэн, урт хугацааны оновчтой шийдвэр, сонголт хийхэд
тусалдаг байна.
Ном унших нь анализ хийх болон шүүмжлэлтэй сэтгэн бодох
чадварыг дээшлүүлдэг.
Өнөө үед хамгийн өндөр үнэлэгддэг чадваруудын нэг бол
анализ хийх болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвар болж байна.
Биеийн хүчний болон давтагдсан үйлдэлтэй ажлуудын зарим
нь аль хэдийн техник технологиор орлогдсон бөгөөд ойрын ирээдүйд бүрэн орлогдох
магадлал хамгийн өндөр байгаа юм.
Тиймээс хүн ажил мэргэжилдээ үнэ цэн өгөхийн тулд ном
тогтмол уншиж эдгээр чадваруудыг хөгжүүлэх нь чухал юм.
Түүнчлэн ном унших нь үгийн санг баяжуулж, бичгийн
чадварыг нэмэгдүүлдгээрээ гайхалтай.
Баялаг үгийн сантай, бичгийн чадвар сайтай хүнийг
мэдлэгтэй, чадварлаг оюун ухааны өндөр чадамжтай гэдгийг илтгэх нэг үзүүлэлт юм.
Эдгээрийг ашиглан өөрийн санаа, бодлыг цэгцтэй илэрхийлэх
нь ажил мэргэжил төдийгүй хувийн амьдралд эерэг үр нөлөө авчирдаг байна.