Тайванийн орчимд Хятадын цэргийн сургуулилалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-04-01 09:51:44

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /TASS/. БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайвань арлын эргэн тойронд бүрэн хэмжээний цэргийн сургуулилалтыг өнөөдрөөс хийж эхэлсэн тухай Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Дорнод бүсийн командлалын төлөөлөгч Ши И мэдэгджээ.


Түүний мэдэгдсэнээр, сургуулилалтад хуурай замын цэргийн болон пуужинт анги нэгтгэлүүд, Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, Агаарын цэргийн хүчин оролцож байгаа ажээ. 


"Энэ бол Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах хүчнийхэнд өгч буй хатуу сануулга юм" гэж Ши И мэдэгдсэн байна. 



Холбоотой мэдээ