Зүүн бүсийн бүх сум төрийн үйлчилгээний киоск машинтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-01 09:31:41

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Манай улсын зүүн бүсийн бүх сум төрийн үйлчилгээний киоск машинтай боллоо.


Тодруулбал, Хэнтий аймгийн 17, Сүхбаатар аймгийн 13, Дорнод аймгийн 14 гээд нийт 45 суманд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү тэдгээр машиныг гардуулсныг тус яам мэдээлжээ.


Киоск машинтай болсноор иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа хэмнэн, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. Тус машинаас улсын бүртгэлийн 100 гаруй үйлчилгээ, авто тээврийн тэмдэгтийн хураамж, автомашины татвар, торгууль, жолоочийн хариуцлагын даатгал, хот хоорондын болон орон нутгийн автобусны билет захиалга зэрэг маш олон үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжтой.



Холбоотой мэдээ