СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ-ын V хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-01 10:17:29

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын багийн хамт аймгийн ИТХ-ын V хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхонд өргөн барилаа.

 

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар: 


-Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай

-Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлуулах тухай

-Сумдад 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаар тогтоох тухай

-2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох тухай

-Түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмалын орд газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллага жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

-Орон нутгийн өмчийн асуудлууд

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлнэ.

Холбоотой мэдээ