Өвөлжилтийн бэлтгэлийг 84 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-28 17:56:25

Энэ жил Увс аймгийн 19 сумын 92 багт 10 мянган өрхийн 2.8 сая гаруй мал өвөлжинө.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид иргэдийн оролцоотойгоор аймгийн хэмжээнд 50100 тн өвс, 1900 тн гар тэжээл, 8125 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн байна. Гэвч 47657 тн өвс, 1310 тн гар тэжээл, 5787 тн хужир шүү, 297,5 тн үйлдвэрийн тэжээл, 250 тн сүрэл бэлтгэсэн байна. Үүнээс гадна сумдын аюулгүйн нөөцөд 641,6 тн, аймгийн аюулгүйн нөөцөд 266 тн өвс бэлтгэжээ.

Увс аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг мэргэжлийн байгууллагын зүгээс 8 үзүүлэлтээр дүгнэж үзэхэд 84 хувьтай биелэсэн байна.

Энэ жил Увс аймгийн нийт нутгийн 50 хувь хэвийн, 20 орчим хувь гандуу, 10 хувь гантай байжээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ