ДОРНОГОВЬ: Говийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-04 15:54:50

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд хотод өнөөдөр эхэллээ.


Тэмцээнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн өсвөрийн болон насанд хүрэгч эрэгтэй, эмэгтэй нийт 240 гаруй тамирчин оролцож байна.Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн ИТХ ажиллаж байгаа бол аймгийн “Хутагтын өрөг” шатрын холбоо, Биеийн тамир спортын газар хамтран оролцож буй.


Оюун ухаан, авьяас чадвараараа өрсөлдөж тэмцээнд шалгарсан тамирчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.


Ташрамд, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймаг говийн бүсэд хамаарч байна. Тиймээс энэ удаагийн шатрын тэмцээнд говийн бүсийн аймгууд оролцож буйгаараа онцлог болж байгаа юм. Шатрын тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.  



Холбоотой мэдээ